Хамгийн хүйтэн цэгт зохион байгуулсан өвлийн хагас марафонд түрүүлэв
Г.Уугантуяа нь Монголын хэт холын марафон гүйлтийн ОУХМ цолтой, 24 цагийн гүйлтийн Монгол Улсын аварга, дээд амжилт эзэмшигч юм
БНХАУ-ын хамгийн хүйтэн цэгт зохион байгуулагдсан “Гэнхэ-2024” өвлийн хагас марафон гүйлтийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын нийт 1500 гүйгч уралдлаа. Тус тэмцээнээс Монголын тамирчид алт, мөнгөн медаль хүртжээ. Тухайлбал 21 км-ийн зайн эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин Г.Уугантуяа алт, 21 км-ын зайн эрэгтэйчүүдийн ангилалд Л.Амардэлгэр мөнгөн медаль хүртсэн байна. -50 хэмийн хүйтэнд гүйгчид 21 км-ийн цас, мөстэй, өгсүүр, уруу замд уралдсан нь тэдний тэсвэр тэвчээр, эр зоригийн илэрхийлэл байв. Энэ тэмцээний мөнгөн медальт Л.Амардэлгэр нь залуу гүйгч байсан бол Г.Уугантуяа нь Монголын хэт холын марафон гүйлтийн ОУХМ цолтой, 24 цагийн гүйлтийн Монгол Улсын аварга, дээд амжилт эзэмшигч юм.
Үзсэн: 946
Tweet