Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны 100 хоног
2025 оныг “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил"-ээр зарласан. Энэ хүрээнд Богдхан уулын туннель, Туулын хурдны зам, Ган татлагат гүүрийн төсөл хэрэгжүүлнэ
Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр батлагдсанаас хойш 100 хоногт Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврын биелэлтийг дүгнэлээ. Энэ хугацаанд Засгийн газраас 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдсэн Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын Гашуунсухайт-Ганц мод төмөр зам, мөн Монгол Улс, Франц улс хамтран хэрэгжүүлэх “Зөөвч овоо” төсөл болон Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийг хэрэгжүүлэх шатанд орлоо. Ерөнхий сайдын албан даалгавар гарч дараагийн төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Түүнчлэн Газрын тос боловсруулах цогцолбор, Зэс боловсруулах болон Нүүрс-хими, кокс-химийн цогцолбор, Гангийн үйлдвэр, Тавантолгойн дулааны станц, Говийг усжуулах төсөл, Атрын IV аяныг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон.
Мөн 2025 оныг “Нийслэлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх жил"-ээр зарласан. Энэ хүрээнд Богдхан уулын туннель, Туулын хурдны зам, Ган татлагат гүүрийн төсөл хэрэгжүүлэхээр эрэмбэлжээ.
Үзсэн: 1811
Tweet