Мягмар, 4-р сар 1, 2025 10:56:05
Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)
Нэвтрүүлэг 01-04-2025
монгол
Error loading media: File could not be played
00:00
00:00
 

Шинэ мэдээ

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү-гийн мэндчилгээ


Densmaa 2024-12-31 01:12

“Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулан ажиллаж байна

    Монгол Япон  хоёр улс  1977 оны 8 дугаар сарын 25-ны өдөр эдийн засгийн хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны чиг шугам болсон Монгол, Японы Стратегийн түншлэлийг 2013-2017 оны хооронд,  Дунд хугацааны хөтөлбөрийг 2017-2021 онуудад амжилттай хэрэгжүүлж дууссан. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх,  Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида нар 2022 оны 11 дүгээр сард албан ёсны хэлэлцээ хийж “Монгол Улс, Япон Улсын энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн 10 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг байгуулсан юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд манай хоёр улс Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаа, “Хүн төвтэй” хөгжил, иргэд хоорондын харилцан солилцоо, Дэлхий нийтийг хамарсан нийтлэг асуудлаарх хамтын ажиллагаа гэсэн дөрвөн үндсэн чиглэлд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн өргөжүүлэхээр тогтсон. Хоёр орны төр засгийн байгууллагууд дээрх дөрвөн чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх яриа хэлэлцээр, уулзалт, зөвлөгөөнийг тогтмол хийж байна. Тухайлбал, 11 дүгээр сарын 28-нд Монгол, Японы төр, хувийн хэвшлийн XI зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Уулзалтаар мэдээллийн технологийн үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбар, гарааны бизнес, Монгол дахь бизнесийн орчин, эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн ашиглалт сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү-гийн шинэ мэндчилгээг хүргэж байна.  

Та бүхэндээ шинэ оны баярын мэнд хүргэе!

Японы Элчин сайдын хувиар Монгол Улсад томилогдон ирээд хэдийнээ нэг жил өнгөрчээ. Энэ хугацаанд жавар тачигнасан тэсгим хүйтэн өвөл, хавсарга шуурч, яргуй нүдэлсэн хавар, номин ногоон өнгөөр гэнэтхэн хувирах дэлгэр зун, шинэхэн жимс, ногоогоор бялхсан налгар намар хэмээх Монгол орны дөрвөн өөр өнгө бүхий улирлыг өнгөрүүлж Монгол нутгийг илүү сайн биеэр мэдэрлээ.

Ирэх жил монгол хэл сурч, монголын уламжлал, ахуй соёлтой улам гүнзгий танилцан найз, нөхдийн хүрээгээ тэлэхийг хүсэж байна. 

Япон, Монголын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл” дор олон салбарт тууштай өргөжин хөгжиж байна. 2025 онд ч мөн адил өнөөг хүртэлх найрсаг харилцаагаа бататган, улам бүр гүнзгийрүүлэх олон ажил төлөвлөж байгаа тул Та бүхнийг ойлгож, хамтран ажиллахыг чин сэтгэлээсээ хүсэж байна.

Ингээд шинэ ондоо Та бүхэн эрүүл энх, аз жаргал дүүрэн байхыг хүсэн ерөөе.

Үзсэн: 120

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна

Хэл солих: