НҮБ-аас Монгол Улсад суугаа суурин зохицуулагч Тапан Мишра мэндчилгээ

Тапан Мишра: Монгол Улс дахь суурин зохицуулагчаар ажилласан сүүлийн 5 жил бол миний ажил амьдралын хамгийн үр дүн арвин жил байлаа.
Монгол Улс 1961 онд Нэгдсэн Үндэстний байгууллага (НҮБ)-д гишүүнээр элссэнээс хойшхи 60 гаруй жилд НҮБ болон Монгол Улс хоорондын харилцаа батжин бэхжиж, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлж байна. 2023 онд НҮБ-аас Монгол Улсад 2023-2027 онд хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичгийг хамтран баталсанаар Монгол Улсын Засгийн газар болон НҮБ хоорондын хамтын ажиллагааны шинэ үе шатыг эхлүүлсэн. НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа 2050 болон Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэхэд чиглэсэн тус улсын үндэсний хөгжлийн хөтөлбөрүүдтэй нягт уялдсан баримт бичиг юм.
Энэхүү НҮБ-ын Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээг хэрэгжүүлэхэд Монгол Улсад суурин болон суурин бус үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын системийн 23 байгууллага оролцож байгаа бөгөөд Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжилд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.
НҮБ-аас Монгол Улсад суугаа суурин зохицуулагч Тапан Мишра-гийн шинэ жилийн мэндчилгээг хүргэе.
Сайн байцгаана уу?
НҮБ-ын эрхэм түнш нараа, Эрхэм хүндэт Монголын анд нараа,
2024 оныг үдэж буй энэ чухал мөчид Монгол Улс дахь суурин зохицуулагчийн хувиар та бүхэндээ сүүлчийн удаа хандаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөөх их аянд та бүхэнтэйгээ хамтран бүтээсэн онцлох зарим үйл явдлын талаар цохон тэмдэглэхийг хүсэж байна. Монгол Улсын 2024 оны УИХ-ын сонгуулиар жендерийн тэгш байдлыг хангахад ахиц дэвшил гарч, парламентийн гишүүнээр 32 эмэгтэй сонгогдсон нь УИХ-ын гишүүдийн 25 хувийг бүрдүүлж байгаад бид туйлын бахархалтай байна. Монгол Улсын энэ чухал ололт амжилтын төлөө Монгол Улс дахь НҮБ олон жилийн турш үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн. Өнгөрөгч 8-р сард Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг зохион байгуулж, Монгол Улс жендерийн тэгш байдлыг хангах чиглэлээр манлайлж буйгаа харуулж чадлаа. Уг чуулганд оролцсон НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч эрх мэдлийг нь нэмэгдүүлэхийн төлөөх бидний хүчин чармайлтыг илэрхийлж чадсан. Улиран өнгөрч буй онд зудын гамшигт нэрвэгдсэн эмзэг бүлгийн малчдад туслах зорилгоор 10,6 сая ам. долларын санхүүжилтыг амжилттай татан төвлөрүүлж, хамтран ажилласан Монголд дахь Хүмүүнлэгийн тусламжийн багийг удирдсан явдал миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Монгол Улс дахь НҮБ дангаараа 3,3 сая ам. долларын үнэ бүхий нэн чухал хэрэгцээний хүмүүнлэгийн тусламжийг хамгийн их хохирол амссан малчдад үзүүлсэн. Монгол Улс дахь НҮБ нь цахим хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр Монгол Улсын засгийн газартай нягт хамтран ажиллалаа. НҮБ-ын цахим засаглалын хөгжлийн индексээр Монгол Улс 2024 онд цахим шилжилтэд ахиц дэвшил гаргаж байгаад нь бид бахархаж байна. ДЭМБ болон НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр Монгол Улс хүний хөхөнцөр вирусын эсрэг дархлаажуулалтад үндэсний хэмжээнд зорилтот бүлгийн хүн амын 21 хувь нь хамрагдаж, эмэгтэйчүүдийн нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болох умайн хүзүүний хорт хавдартай тэмцэх чиглэлд томоохон ахиц дэвшил гарлаа. Мөн Монгол Улсын засгийн газар Тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн чухал хэсэг болох хот хөдөөгийн тэнцвэртэй хөгжлийг эн тэргүүний зорилт болгож байгаад бид баяртай байна. Энэхүү ахиц дэвшил нь улс орныг бүхэлд нь хамарсан тэнцвэртэй хөгжлийн төлөөх бидний нягт хамтын ажиллагааны шууд үр дүн юм. НҮБ-ын системийн байгууллагууд нь эдийн засгийг төрөлжүүлэхийг хөхиүлэн дэмжиж Монгол Улсын дэлхийн зах зээл дээрх оролцоог өргөжүүлэх зорилгоор хамтын дэмжлэг үзүүлж ирсэн. Үүний нөлөөгөөр ингэний сүүний үйлдвэрлэл 3 дахин нэмэгдэж, Персийн булангийн зах зээлд халал мах экспортлох болсон зэрэг нь онцлох амжилт юм. Монгол Улс дахь НҮБ нь хүний эрхийн төлөөх Монголын нийт ард түмний сайн сайхан байдлыг хангахын тулд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, эмзэг бүлгийн шилжин суурьшигчдад дэмжлэг үзүүлэх чиглэлд анхаарал хандуулсаар ирсэн. Ажиллж байх үеийн маань хамгийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг бол Монголын алс умард хязгаарт оршин амьдарч буй цаатан хүмүүсийн отогт зочилсон явдал байлаа. Миний бие энэхүү алслагдсан үндэсний цөөнхөд хүрч зочилсон НҮБ-ын өндөр түвшний анхны төлөөлөгчийн хувьд тэдний эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанартай боловсролын хүртээмжийг сайжруулах тал дээр цаашдаа илүү анхаарч ажиллахыг Засгийн газарт хандаж уриалж байна. Түүнчлэн ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ НҮБ-ын ордонд зочилж НҮБ анх үүсгэн байгуулагдсан түүхэн өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлсэн нь бидний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Түүний ийнхүү зочилсон явдал нь Монгол Улс, НҮБ-ын хамтын ажиллагааны 63 жилийн ойг дурсан тэмдэглэж, тогтвортой, хүртээмжтэй хөгжлийн төлөө нэгдмэл зорилготой байгааг дахин нотолсон юм. Монгол Улс дахь суурин зохицуулагчаар ажилласан сүүлийн 5 жил бол миний ажил амьдралын хамгийн үр дүн арвин жил байлаа. Цэнхэр тэнгэр шигээ хязгааргүй боломж бүрдсэн энэ сайхан орны гайхалтай хүмүүстэй хамтран ажилласан дурсамж, туршлагаа миний бие цаг үргэлж нандигнан дурсаж байх болно. Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг бодит үйл хэрэг болгоход үлгэр дуурайлал үзүүлэх асар их нөөц бололцоотой гэдэгт миний бие итгэлтэй байна.
Та бүхэнд шинэ оны мэнд дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр арвин байхыг хүсэн ерөөе.
Шинэ жилийн баярын мэнд хүргэе!
Үзсэн: 132
Tweet