Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 02-01-2025
монгол

Шинэ мэдээ

Богд хааны “Зарлигаар тогтоосон МУ-ын шастир”-ыг монгол бичгээс кирилл үсэгт буулган хэвлүүлэв


Densmaa 2024-12-30 09:12

Богд хааны зарлигаар Монгол Улсын шастир 11 дэвтэр бүхий төрийн албан ёсны түүх боловсруулах ажил өрнөж, 1919 оны эцэст бүрэн дууссан байна

Монголын түүх судлалыг дэмжих тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигийн хүрээнд Чингис хаан Үндэсний музей, Үндэсний номын сан хамтран Богд хааны “Зарлигаар тогтоосон Монгол Улсын шастир”-ыг монгол бичгээс кирилл үсэгт буулган, эхийн хамт хэвлүүлжээ. Нээлтийн үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Түүхээ судлан шинжилж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа Монголчууд бидний эрхэм үүрэг. Монгол Улсын шастир нь монгол хүн бүрийн мэдвэл зохих үндэсний түүх, бахархал, хойч ирээдүйд өвлөн уламжлуулах  цадиг юм” хэмээн онцолсон. Ташрамд мэдээлэхэд, 1911-1919 онд Монголын төр засаг улс гэрээ төвхнүүлэхдээ үндэсний уламжлал, эх түүх, өв соёл, хууль цаазаа сэргээн өвлүүлэх явдлыг чухалчлаж, Богд хааны зарлигаар Монгол Улсын шастир 11 дэвтэр бүхий төрийн албан ёсны түүх боловсруулах ажил өрнөж, 1919 оны эцэст бүрэн дууссан байна. Шастирт Их Монгол Улсыг байгуулсан эзэн Чингис  хаанаас Лигдэн хааныг хамруулан, Монголын төр тэргүүлж байсан хаадын гавьяа зүтгэлийг дурдсан аж.

Үзсэн: 1291

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна