"Сономбалжирын Буяннэмэх" сэдэвт маркны нээлт Үндэсний төв номын санд боллоо
Зохиолч С.Буяннэмэх бол Монгол Улс харийн түрэмгийллээс дөнгөж л салж, тусгаар тогтносон улс төрөө төвхнүүлэх, шинэ соёлын замд орох үед амьдарч байсан урлаг, улс төр, нийгмийн томоохон зүтгэлтэн байв
Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг "Сономбалжирын Буяннэмэх" сэдэвт маркны нээлт Үндэсний төв номын санд боллоо. Зохиолч С.Буяннэмэх бол Монгол Улс харийн түрэмгийллээс дөнгөж л салж, тусгаар тогтносон улс төрөө төвхнүүлэх, шинэ соёлын замд орох үед амьдарч байсан урлаг, улс төр, нийгмийн томоохон зүтгэлтэн байв. Тэрээр монгол улсын үндэсний уран сайхныг анх үүсгэн буй болгоход оройлон оролцож үндэсний уран зохиол, найруулга ший жүжгийн ажилд онц идэвхийлэн зүтгэж, өдий төдий уран сайхны бүтээлийг үйлдэн гүйцэтгэсэн тул “Улсын алдартай гавьяат уран зохиолч” хэмээх цолоор шагнуулж байв. Маркт С.Буяннэмэхийн санаачилга, гар бие оролцон хийж байсан бүтээлээс дээжлэн "Монголын үнэн” сонин, "Уран үгсийн чуулган" эмхэтгэл, "Монгол ардын үндэсний соёлын зам" сэтгүүл, "Харанхуй засаг" жүжгийн зурагт хуудас, "Алсыг зорьсон алтан загас" хүүхдийн өгүүлэл зэргийг зохиомжлон оруулсан байна.
Үзсэн: 1337
Tweet