“Галдан бошгот хаан-380 жил-Архивын баримтууд” үэзсгэлэн гарч байна
Галдан Бошгот хааны түүхэнд гүйцэтгэсэн үүргийн чухал дэвшилтэт тал нь манжийн төрөөс явуулж байсан түрэмгийллийн бодлогыг сөрөн зогсох гол хүчийг толгойлж байсан цэргийн гарамгай жанжин юм
“Чингис хаан” Үндэсний музейд “Галдан бошгот хаан-380 жил-Архивын баримтууд” үэзсгэлэн нээлээ. Үзэсгэлэнд Зүүнгар улсын Галдан бошгот хаанаас Оросын Цагаан хаанд илгээсэн захидал, Манжийн эсрэг хийсэн тэмцлийн түүхэнд холбогдох дурсгалууд, Оросын Эртний улсын архивт хадгалж буй XVII зууны Монголын түүхэнд холбогдох баримтууд зэрэг түүхэн ховор нандин үзмэрүүдийг нэгэн дор дэлгэн үзүүлж буйгаараа онцлогтой. Галдан Бошгот хааны түүхэнд гүйцэтгэсэн үүргийн чухал дэвшилтэт тал нь Манжийн түрэмгийллийн эсрэг шийдвэртэй тэмцэж, манжийн төрөөс явуулж байсан түрэмгийллийн бодлогыг сөрөн зогсох гол хүчийг толгойлж байсан цэргийн гарамгай жанжин юм. Тэрбээр хууль цааз, засаг захиргааны шинэчлэлт хийж, монголчуудын эзэмшил нутгийг Дундад Ази, Дорнод Туркестан хүртэл тэлэхийн зэрэгцээ төмөрлөгийн үйлдвэр байгуулж зэр зэвсэг, хуяг дуулга, сэлэм жадыг үлэмж ихээр хийлгэж бэлтгүүлж, галт зэвсгийг монгол нутагт анх удаа үйлдвэрлэж байсан гэдэг. Галдан бошгот хаан нь улс төрийн эгзэгтэй үед хаан ширээнд суусан боловч улс орныхоо дотоод улс төр, эдийн засаг, засаг захиргааны оновчтой шинэчлэлт хийж Зүүнгар улсыг байгуулсан гавъяатай Зүүнгар улсад зонховын шашин дэлгэрүүлж, сүм хийд байгуулж, олон ном зохиол орчуулсан шашны зүтгэлтэн байсныг түүх гэрчилдэг байна.
Үзсэн: 1312
Tweet