“Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ой” сэдэвт марк гарав
Улаанбаатар хотын 50, 60 жилийн ойн нэрийн марк, нийслэл Улаанбаатар хотын 360, 375, 380 жилийн ойд зориулан хэлхээ, цуврал маркийг “Монгол шуудан” компаниас хэвлэн гаргажээ
Нийслэлийн 385, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100, Нийслэл хүрээг “Улаанбаатар хот” хэмээн нэрийдсэний 100 жилийн ойд зориулан гаргаж буй “Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ой” сэдэвт маркийн анхны өдрийн нээлтийн ёслол боллоо. Энэхүү түүхт ойд зориулан хотын түүхийн өнгө аясыг багтаан анхны нийслэл байгуулах хүртэл нүүдэллэн шилжиж буй дүрслэл бүхий “Хүрээ нүүдэл 1639-1778”, хотын төлөвлөлт, суурийн хэв маягт шилжиж буй “Нийслэл хүрээ 1912-1923”, орчин цагийн хотын хэв маягийг харуулсан “Улаанбаатар хот 1924-2024” гэсэн гурван марк бүтээжээ. Марк нь тухайн улсын тусгаар тогтнол, түүх, өв соёлын илрэл болон хадгалагддаг онцгой ач холбогдолтой. Улаанбаатар хотын 385 жилийн ойн сэдэвт маркийг бүтээснээр түүхийн алтан хуудаст болон марк цуглуулагч нарт нэгэн шинэ бүтээл нэмэгдсэн баярт мөч тохиож буйг онцолсон юм. Мөн Улаанбаатар хотын 50, 60 жилийн ойн нэрийн марк, нийслэл Улаанбаатар хотын 360, 375, 380 жилийн ойд зориулан хэлхээ, цуврал маркийг “Монгол шуудан” компаниас хэвлэн гаргажээ.
Үзсэн: 34
Tweet