Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 27,28-12-2024
монгол

Шинэ мэдээ

Гадаад хэргийн яам хоорондын дөрөвдүгээр улс төрийн зөвлөлдөх уулзалт Богота хотноо боллоо


Densmaa 2024-12-27 12:12

"Санамж бичиг”-ийн хүрээнд манай улсыг Колумбийн Засгийн газраас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрт хамрагдахыг урив

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Колумби Улсын Гадаад хэргийн яам хоорондын дөрөвдүгээр улс төрийн зөвлөлдөх уулзалт Богота хотноо боллоо. Уулзалтаар талууд хоёр улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдлын талаар харилцан мэдээлэл солилцохын зэрэгцээ Монгол, Колумбийн харилцаанд сүүлийн жилүүдэд гарч буй ахиц ололтыг бататган, улам идэвхжүүлэн ажиллахын төлөө байгаагаа нотлов. Хоёр талын харилцааг худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, боловсрол, соёлын салбарт түлхүү хөгжүүлэхээр харилцан тохиролцож, 2023 онд байгуулсан “Техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Колумби Улсын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг”-ийн хүрээнд манай улсыг Колумбийн Засгийн газраас хэрэгжүүлдэг төсөл, хөтөлбөрт хамрагдахыг урив. Түүнчлэн, хоёр талын бизнесийн хэлхээ холбоог өргөжүүлэх, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Өргөмжит консулуудыг ойрын үед харилцан томилохыг чухалчиллаа. Олон талт хамтын ажиллагааны хүрээнд бие биенээ дэмжиж ирсэн уламжлалаа үргэлжлүүлэн хадгалж, НҮБ болон олон талт механизм, тэр дундаа Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны форумын хүрээнд идэвхтэй хамтран ажиллахаар тохиролцсон байна.

Мөн үеэр “Энгийн паспорт эзэмшигчдийг богино хугацааны визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурснаар манай улсын иргэд Латин Америкийн Аргентин, Бразил, Барбадос, Доминикан, Колумби, Куба, Парагвай, Перу, Чили, Уругвай, Эквадор зэрэг улстай визгүй зорчих боломж бүрдэж байна.

Үзсэн: 33

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна