Москвагийн хөгжмийн академид суралцаж буй оюутан М.Хайрат анхны дүрээ бүтээжээ
М.Хайрат Монгол Улсын консерваторид Дуулах урлагийн тэнхимд суралцаж байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Илгээлт-2100” хөтөлбөрт тэнцсэн байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд ОХУ-ын Москва хотын Гнесиныхний нэрэмжит Москвагийн хөгжмийн академид суралцаж буй оюутан М.Хайрат анхны дүрээ бүтээжээ. Тэрбээр тус хотод соёл, урлагийн чиглэлээр суралцаж буй цор ганц оюутан бөгөөд түүний тоглосон анхны бүтээл нь 1786 онд Вольфганг Амадей Моцарт болон Италийн зохиолч Лоренцо Да Понте нарын хамтран зохиосон “Фигарогийн хурим, галзуурмаар өдөр” нэртэй хошин дуурь юм. М.Хайрат Монгол Улсын консерваторид Дуулах урлагийн тэнхимд суралцаж байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Илгээлт-2100” хөтөлбөрт тэнцсэн байна. “Фигарогийн хурим” дуурийг ОХУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн , профессор Ю.А.Сперанскийн найруулснаар Гнесиныхний нэрэмжит Москвагийн Хөгжмийн академийн дуурийн театрын тайзнаа тавихад М.Хайрат Антониогийн дүрийг бүтээсэн байна. Тэрбээр энэ сарын 15-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод XX зууны нэрт дуурийн дуучин, ЗХУ-ын Ардын жүжигчин Елена Образцовагийн Соёлын сангаас зохион байгуулсан сонгодог болон ардын урлагийн олон улсын VIII уралдаанаас “Оросын хөгжмийн зохиолчийн ари” төрөлд “Шилдэг дуулаач”-аар нэрлэгджээ.
Үзсэн: 20
Tweet