33 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ-д монгол охин тэргүүлжээ
Олон улсын их мастер Э.Үүрийнцолмон 14 насандаа насанд хүрэгчдийн ангилалд тэргүүлснээр 33 жилийн түүхтэй тус тэмцээний хамгийн залуу дэлхийн аварга болов
Бүгд найрамдах Турк улсын Истанбул хотод зохион байгуулсан 33 дахь удаагийн Ой тогтоолтын ДАШТ-д oй тогтоолтын спортын Олон улсын их мастер Э.Үүрийнцолмон түрүүлжээ. Тэрбээр 14 насандаа насанд хүрэгчдийн ангилалд тэргүүлснээр 33 жилийн түүхтэй тус тэмцээний хамгийн залуу дэлхийн аварга болов. Э.Үүрийнцолмон 2022 оны бага насны Дэлхийн аварга, 2023 оны өсвөрийн Дэлхийн аварга, 2024 оны өсвөр болон насанд хүрэгчдийн Дэлхийн аварга, Оюуны олимпийн хамгийн залуу аварга, Гиннесийн рекорд эзэмшигч юм.
Үзсэн: 22
Tweet