“Оны онцлох хүүхэд”-ээр шалгарчээ
Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Номгон сургуулийн 7-р ангийн сурагч, морь цоллооч Т.Тэмүүлэн 2024 онд олон улсын хоёр уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн байна
Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын Номгон сургуулийн 7-р ангийн сурагч, морь цоллооч Т.Тэмүүлэн Монгол Улсын “Оны онцлох хүүхэд”-ээр шалгарчээ. Тэмүүлэн 2024 онд олон улсын хоёр уралдаанд амжилттай оролцож тэргүүн байр, гуравдугаар байр, улсын чанартай таван уралдаанд оролцож тус тус тэргүүн байр эзэлсэн байна. Мөн аймаг, сум орон нутгийн баяр наадмуудад бүх насны 100 гаруй хурдан шандаст хүлгийн цол дууджээ. Түүнээс гадна өөрөө бие даан 20 гаруй ерөөл магтаал сурч, монгол уламжлалт өв соёлоо олны хүртээл болгон дэлгэрүүлж байна. Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас хүүхдийн хөгжих, нийгмийн амьдралд оролцох, тэдний гаргасан амжилт, ололтыг алдаршуулах, нийгэмдээ үлгэр дуурайлал болгох зорилгоор “Оны онцлох хүүхэд”-ийг шалгаруулдаг уламжлалтай. 2024 онд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан, сурлага, уран бүтээл, биеийн тамир, монгол ёс, түүх, соёлыг өвлөн уламжлагч, хүмүүнлэг энэрэнгүй, сайн үйлстэн, хүүхдийн оролцооны байгууллагын манлайлагч хүүхэд, шинэ санаачилга, багийн амжилт гэсэн 10 төрөлд үндэсний хэмжээнд эх орноо сурталчлан үе тэнгийнхнээ манлайлсан 74 хүүхэд “2024 оны "Оны онцлох хүүхэд”-ээр шалгарсан байна.
Үзсэн: 15
Tweet