Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22-12-2024
монгол

Шинэ мэдээ

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуулганд монгол улс илтгэлээ хэлэлцүүллээ


Densmaa 2024-11-18 11:11

...

НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны 81 дүгээр чуулган энэ оны аравдугаар сарын 28-наас энэ сарын 22-ны өдрүүдэд Женев хотноо болж буй. Тус чуулганаар эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцын хэрэгжилтийн талаарх Иордан, Камерун, Кувейт, Монгол, Намиби, Тайландын тайлан-илтгэлийг хэлэлцэж байна.

Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцын оролцогч улс нь конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн тайлан-илтгэлээ тус конвенцод нэгдэн орсноос хойш нэг жилийн дотор, түүнээс хойш 4 жил тутам НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороонд хүргүүлдэг.

Манай улс конвенцын хэрэгжилтийн талаар тус хорооноос өмнө өгсөн зөвлөмжүүдийн хэрэгжилтийн талаарх ээлжит 3 дугаар илтгэлээ 2021 онд хүргүүлсэн юм. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид тус 81 дүгээр чуулганы нээлттэй хуралдаанд оролцож, Монгол Улсын ээлжит 3 дугаар илтгэлийг хүргүүлснээс хойш хууль, эрх зүйн орчинд хийсэн шинэчлэл, бодлого, үйл ажиллагааны талаар танилцуулж, хорооны гишүүдийн асуултад хариулсан байна. НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хороо манай улсын хэлэлцүүлгийн мөрөөр дүгнэлт, зөвлөмжөө энэ сарын 22-нд нийтэд танилцуулна гэж ГХЯ-наас мэдээллээ.

Үзсэн: 12007

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна