Говийн дархан цаазат газартай НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра танилцлаа
Байгаль хамгаалагч Б.Ганзориг, Д.Баттогтох нартай уулзаж хамт аялахад эх дэлхийнхээ төлөө зориулж буй тэдний хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийг хараад би үнэхээр бахархаж байна” гэдгээ илэрхийллээ
Говийн баавгай буюу мазаалай, хавтгай, хулан, ирвэс зэрэг Монгол орны ховордсон ан амьтдын өлгий нутаг, биологийн олон янз байдлыг хамгаалах ажилтай НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра танилцлаа. Тэрээр, “НҮБ-ын суурин зохицуулагчийн хувьд миний бие Монголын их говиор аялж, зэрлэг ан амьтад болоод тэдгээрийн амьдрах орчныг унаган төрхөөр нь үлдээж, хамгаалахад чухал хувь нэмэр оруулж буй тусгай хамгаалалтын газрын үйл ажиллагаатай биечлэн танилцсандаа баяртай байна. ГИДЦГ-ын А хэсгийн байгаль хамгаалагч Б.Ганзориг, Д.Баттогтох нартай уулзаж хамт аялахад эх дэлхийнхээ төлөө зориулж буй тэдний хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийг хараад би үнэхээр бахархаж байна” гэдгээ илэрхийллээ.
Үзсэн: 45
Tweet