Хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэн Исаак Дунаевскийн нэрэмжит уралдаанд түрүүллээ
Монголын хөгжмийн зохиолчийн "Эрдэнийн гэгээтэй хаалга" бүтээлийг Оросын хөгжмийн зохиолчдын ордны алтан тайзнаа гала тоглолт, шагналтнуудыг алдаршуулах ёслолын үеэр эгшиглүүлэх юм
Хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэн Исаак Дунаевскийн нэрэмжит олон улсын хөгжмийн зохиолчдын XI уралдаанд түрүүллээ. Уралдааныг хөгжмийн зохиолчдын дунд өнгөрсөн зунаас эхлэн хоёр шаттайгаар явуулж, энэ сарын 9-нд дүнгээ нэгтгэжээ. Уралдааны танхимын дууны төрөлд тунаад байсан ОХУ, Беларусь, АНУ, Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлээс ОХУ-ын Гнесиныхны нэрэмжит Хөгжмийн академид суралцаж буй хөгжмийн зохиолч Ш.Сугарцэрэнгийн “Эрдэнийн гэгээтэй хаалга” мэргэжлийн дуурийн бүтээл тэргүүн байрт шалгарсан байна. Монголын хөгжмийн зохиолчийн энэхүү бүтээлийг Оросын хөгжмийн зохиолчдын ордны алтан тайзнаа гала тоглолт, шагналтнуудыг алдаршуулах ёслолын үеэр эгшиглүүлэх юм.
Үзсэн: 2410
Tweet