НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао нарыг хүлээн авч уулзлаа
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс тогтвортой ногоон хот санаачлагад хамтран ажиллах боломжийг судлах, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бүх талаар дэмжинэ гэжээ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн орлогч Лин Цао нарыг хүлээн авч уулзлаа. Талууд сэргээгдэх эрчим хүч ашиглан агаарын бохирдол багасгах төслийг хамтран хэрэгжүүлэх тухай санал солилцсон юм. Хотын дарга “Түгжрэлийг багасгах, гэр хорооллыг орон сууцжуулах, сэргээгдэх эрчим хүч ашиглан агаарын бохирдол бууруулах зэрэг тулгамдсан асуудалд анхаарч, шийдэхийг зорьж, энэ хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн туршлагаас судлан, хамтран ажиллах боломжтой”-г илэрхийллээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс тогтвортой ногоон хот санаачлагад хамтран ажиллах боломжийг судлах, хоёр талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд бүх талаар дэмжинэ гэжээ.
Үзсэн: 2234
Tweet