Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-12-2024
монгол

Шинэ мэдээ

“Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд суурилсан төлөвлөлт, санхүүжилтийн стратеги” уулзалт боллоо


Densmaa 2024-11-11 10:11

Монгол орны 330 сум тус бүрээр тооцон гаргахад 2050 оны үед Монгол оронд зудын эрсдэл нэмэгдэж, их эрсдэлтэй нутаг 10 хувиар, нэн их эрсдэлтэй нутаг 17 хувиар нэмэгдэх төлөвтэй байна

     “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлд суурилсан төлөвлөлт, санхүүжилтийн стратеги” сэдэвт уулзалт боллоо. Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр Монгол орны нийгэм, эдийн засгийн салбаруудаас хамгийн их эрсдэлтэй тулгарч байгаа салбар бол мал аж ахуй, газар тариалангийн салбар юм. 2030 ба 2050 он хүртэлх хуурайшлын индекс, зудын эрсдэлийн индексийг Монгол орны 330 сум тус бүрээр тооцон гаргахад 2050 оны үед Монгол оронд зудын эрсдэл нэмэгдэж, их эрсдэлтэй нутаг 10 хувиар, нэн их эрсдэлтэй нутаг 17 хувиар нэмэгдэх, хуурайшлын индексээр хуурай ба нэн хуурай бүс 10 хувиар тэлж нийт нутгаар хуурайшилт явагдах дүр зураг ажиглагдаж байна.  Иймд зудын эрсдэл, хуурайшлын индексийг аймаг, сумын түвшний дунд хугацааны хөгжлийн төлөвлөлт болон аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөө, гамшгийн эрсдэлийн төлөвлөгөөг хийхэд болон дасан зохицох арга хэмжээг эрэмбэлэхэд зайлшгүй ашиглах шаардлагатай гэлээ.

Үзсэн: 2215

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна