Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцлаа
Өнгөрсөн сараас визийн зөвшөөрлөөр олгогддог байсан 54 ангиллын визийг цахимаар олгож, гадаадын иргэнийг уригч нь шууд виз мэдүүлэх боломж бүрдсэн байна
Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Гадаадын иргэн, харьяатын газрын үйл ажиллагаатай танилцжээ. Гадаадын иргэн, харьяатын газар нь 2024 онд гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, хуулийн этгээдэд үзүүлэх виз зөвшөөрлийн үйлчилгээг бүрэн цахимжуулсан бөгөөд 2021 оноос хойш 700 мянга гаруй иргэнд цахимаар үйлчилгээ үзүүлсэн байна. Тухайлбал, энэ оны эхний 10 сарын байдлаар цахим визийн evisa.mn cистемээр жуулчин, соёл урлаг, спортын тэмцээн уралдаанд оролцогч, дамжин өнгөрөх зэрэг дөрвөн ангиллын визийг гадаадын 84744 иргэнд олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 3.2 дахин өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн өнгөрсөн сараас визийн зөвшөөрлөөр олгогддог байсан 54 ангиллын визийг цахимаар олгож, гадаадын иргэнийг уригч нь шууд виз мэдүүлэх боломж бүрдсэн байна.
Үзсэн: 2637
Tweet