ИБУИНХУ-ын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Ламмитай утсаар ярилаа
Хоёр талын харилцааг “Иж бүрэн түншлэл”-д хүргэхийн төлөө үр дүнтэй хамтран ажиллахаа нотлов
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн сайд Дэвид Ламмитай утсаар ярилаа. Гадаад харилцааны сайд нар Монгол, Британийн найрсаг харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж сэтгэл хангалуун байгааг онцолж, цаашид эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан сонирхсон салбаруудад хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын харилцааг “Иж бүрэн түншлэл”-д хүргэхийн төлөө үр дүнтэй хамтран ажиллахаа нотлов. Түүнчлэн хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар санал солилцсон бөгөөд Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулж, англи хэлийг үндсэн гадаад хэл болгосонтой холбогдуулан англи хэлний 1000 багш бэлтгэх, ялангуяа орон нутгийн сургуулийн англи хэлний багшлах боловсон хүчний чадавхыг сайжруулахад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаа Дэвид Ламми сайд нотлов.
Үзсэн: 5367
Tweet