Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-12-2024
монгол

Шинэ мэдээ

Франц улсын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл манай улсад хүрэлцэн ирээд байна


Densmaa 2024-10-31 12:10

энэ удаа Франц улсаас 21 компанийн 30 гаруй төлөөлөл Монголд хүрэлцэн ирээд байна

       Франц улсын аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл манай улсад хүрэлцэн ирээд байна. Монгол-Францын бизнес уулзалт нь өнгөрсөн жил болсон хоёр орны төрийн тэргүүн харилцан айлчлалын үр дүнд болж буйг зохион байгуулагч нар тодотголоо. Айлчлалуудын үр дүнд хоёр тал олон тооны гэрээ хэлэлцээр байгуулсан. Үүнд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийсэн айлчлалын үеэр Монголын бизнесийн төлөөлөл 80 хүн оролцсон хоёр орны бизнес уулзалт болсон. Тэгвэл энэ удаа Франц улсаас 21 компанийн 30 гаруй төлөөлөл Монголд хүрэлцэн ирээд байна. Тус улсаас банк, санхүү, автомашин үйлдвэрлэл, төмөр замын машин, механизм, барилга, катеринг үйлчилгээ, цөмийн эрчим хүч, дүүжин тээвэр, хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуйн үржүүлэг, фермерийн эрчимжсэн аж ахуй зэрэг салбар салбарын төлөөлөл иржээ. Мөн дрон, сансрын хиймэл дагуу, хөөргөх төхөөрөмж, агаарын нисэх хүчний төлөөлөл ирээд байна. Тэд монголын компани, ААН-үүдийн төлөөлөлтэй уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Коринн Пэрера Да Силва, Монгол-Францын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч, “Орано” группын ТУЗ-ийн дарга Клод Имован нар оролцож үг хэлсэн юм. Уулзалтын талаар МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн , “Хоёр талын бизнес зөвлөлийн уулзалтад их олон компани оролцож, хамтарч ажиллах хүсэл сонирхлоо илэрхийллээ. Энэ нь манай улсын бизнес эрхлэгчдэд Франц болон Европыг чиглэсэн хамтын ажиллагаа илүү эерэг, таатай болох хүлээлтийг өгч байна” гэв.

Үзсэн: 2502

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна