“Цайны их зам”-ын дагуух аялал жуулчлалыг хөгжүүлнэ
Орос, Хятад, Монгол улс XVIII зуунд Хятадаас Монгол, Сибирь, Уралаар, Волга мужаар дамжуулан Москва, Санкт-Петербург руу цай экспортлох зорилгоор худалдааны зам буюу "Цайны их зам"-ыг бий болгосон
ОХУ-ын Буриад улс, Монгол Улсын эрх баригчид “Цайны их зам”-ын дагуух аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэх хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцлоо. “Цайны их зам” аялал жуулчлалын маршрутын төсөл хэрэгжиж эхлэх болно гэж онцлов. Орос-Монголын хилийн Буриадын Хиагтын шалган нэвтрүүлэх боомт 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд хоёр талын Монд-Ханхын шалган нэвтрүүлэх боомтыг Орос, Монголын хэлэлцээрийн дагуу шинэчилсний дараа үйл ажиллагааг нь олон талт хэлбэрт шилжүүлэх бөгөөд Монголтой хил залгаа Буриадын Түнхэн аймгаар Орос, Монголын иргэд төдийгүй гуравдагч орны иргэд хилээр нэвтрэх боломжтой болох юм. Ингэснээр Улаан-Үд-Хөвсгөл нуур-Эрхүү чиглэлд аялал жуулчлал хөгжинө. Орос, Хятад, Монгол улс XVIII зуунд Хятадаас Монгол, Сибирь, Уралаар, Волга мужаар дамжуулан Москва, Санкт-Петербург руу цай экспортлох зорилгоор худалдааны зам буюу "Цайны их зам"-ыг бий болгосон. Улмаар Орос-Монголын хил дээрх Хиагт хот бол "Цайны их зам" дагуух "Ази руу чиглэсэн" гарц бөгөөд энэ хотод Оросын худалдааны зам эхэлсэн ажээ.
Үзсэн: 1117
Tweet