“Miss Universe” тэмцээнд оролцохоор Мексик улсыг зорилоо
Мисс З.Номинзул энэ удаагийн тэмцээнд эх орныхоо түүх соёл, нүүдэлчний амьдралаас олж авсан мэдлэг, малчин ардын уламжлалаа түшин оролцоно гэлээ
Мисс З.Номинзул “Miss Universe” тэмцээнд оролцохоор Мексик улсыг зорилоо. 130 гаруй улсын гоо бүсгүйтэй өрсөлдөх Мисс З.Номинзул “Өв тээгч”. Тэрээр энэ удаад миссийн тэмцээнд эх орныхоо түүх соёл, нүүдэлчний амьдралаас олж авсан мэдлэг, малчин ардын уламжлалаа түшин оролцоно гэлээ. "Надад олдсон энэхүү боломжийг ашиглан дэлхийн хамгийн том тайзан дээр үндэсний өв соёлоо сурталчлан таниулахын төлөө бүхий л хүч чадлаа дайчлах болно" хэмээн ярилцлагандаа дурьдсан байна. “Miss Universe 2024” тэмцээнийг Мексик улсаас МҮОНРТ албан ёсны эрхтэйгээр шууд дамжуулна.
Үзсэн: 484
Tweet