Монголын энхийг сахиулагчид БНӨСУ-ыг зорьлоо
Хурандаа Д.Эрдэнэбилэг захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны 50 хувь нь анх удаа үүрэг гүйцэтгэх гэж байгаа залуу офицер, ахлагч нар байна
Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж байгаа НҮБ-ын мандаттай UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэхээр Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны хоёрдугаар цуваа ажиллагааны газар орныг зорив. Энх цагт эх орныхоо бахархал нь болон гялалзаж яваа энхийг сахиулагчдыг үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн “Чингис хаан” онгоцны хөлгийн ахмад Б.Эрдэнэ-Уулаар ахлуулсан нисгэгч нар хүргэж өгөхөөр эх орноосоо хөөрлөө. Бригадын генерал Б.Баатар Монголын энхийг сахиулагчдын өнөөдрийг хүртэл тогтвортойгоор байгуулж яваа гавьяаг тодотгож, энэ хариуцлагатай үүрэг өнөөдөр та бүхний нуруун дээр ирж байна гэв. Хурандаа Д.Эрдэнэбилэг захирагчтай Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальоны 50 хувь нь анх удаа үүрэг гүйцэтгэх гэж байгаа залуу офицер, ахлагч нар байна.
Үзсэн: 2471
Tweet