Жил бүрийн аравдугаар сарын 25-ны өдрийг Хулан хамгаалах өдөр болгов
Монгол орны 262 мянган км квадрат газар нутагт 90 мянга орчим хулан байгаа боловч энэ нь түүхэн тархацын 20 орчим хувь гэж үздэг
Жил бүрийн аравдугаар сарын 25-ны өдрийг Хулан хамгаалах өдөр болгох тушаалыг БОУАӨ-ийн сайд гаргажээ. Дэлхий дээрх хулангийн нийт тархац, нөөцийн 80 гаруй хувь нь Монгол оронд байдаг. Хулан нь өргөн уудам зайд нүүдэллэж амьдардаг бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд хоёрдугаарт ордог. Монгол орны 262 мянган км квадрат газар нутагт 90 мянга орчим хулан байгаа боловч энэ нь түүхэн тархацын 20 орчим хувь гэж үздэг. Сүүлийн жилүүдэд хамгааллын олон талт арга хэмжээний хүрээнд тоо толгой нь өсөх хандлагатай байна. Хулан нь говь цөлийн экосистемд чухал ач холбогдолтой амьтан бөгөөд хулан байгаа газар ус бий гэж үздэг. Одоогоор амьтны улаан дансны үнэлгээг шинэчлэхээс гадна олон улсад хулан хамгаалах төлөвлөгөө боловсруулахад саналаа тусгаж, үндэсний хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулахаар ажиллаж байна.
Үзсэн: 2085
Tweet