Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 28-10-2024
монгол

Шинэ мэдээ

“Амьд ертөнцийн тайлан”-г танилцуулах уулзалт Улаанбаатар хотноо боллоо


Densmaa 2024-10-25 10:10

1970-2020 оны хоорондох сүүлийн 50 жилийн хугацаанд судлагдсан зэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ. Гэтэл дэлхийд сайн судлагдаагүй, эмзэг байдалд орсон маш олон төрөл, зүйлийн амьтад байна

      Дэлхийн байгаль хамгаалах сан, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг болон дэлхийн 100 гаруй шилдэг эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудаас хамтран гаргасан “Амьд ертөнцийн тайлан”-г танилцуулах уулзалт Улаанбаатар хотноо боллоо. Амьд ертөнцийн индекс нь манай гаргийн биологийн олон янз байдлын төлөвийг илтгэдэг үзүүлэлт юм. Энэхүү индекс анх 1998 онд хэвлэгдсэн бөгөөд сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд уг үзүүлэлтээр дэлхий даяар олон мянган хөхтөн амьтан, шувуу, загас, хоёр нутагтан, хэвлээр явагчдын тоо толгойг тогтоосон байна. Үүнийг тооцохдоо 1970 оноос хойш хоёр жил тутамд явуулсан ажиглалт, бүртгэл хийсэн зүйлсийн өгөгдлийг ашигладаг аж. Одоогоор, хөхтөн, шувуу, мөлхөгч, хоёр нутагтан, загасны 21 гаруй мянган популяцад гарч буй өөрчлөлтийг тандах боломжийг олгосон байна. Харамсалтай нь, дэлхий дээрх олон төрлийн амьд организм, тэдгээрийн тоо толгой хурдтайгаар цөөрч, зарим нь устаж алга болжээ. Тухайлбал, 1970-2020 оны хоорондох сүүлийн 50 жилийн хугацаанд судлагдсан зэрлэг амьтдын тоо толгой 73 хувиар буурчээ. Гэтэл дэлхийд сайн судлагдаагүй, эмзэг байдалд орсон маш олон төрөл, зүйлийн амьтад байгаа аж.   

Үзсэн: 2120

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна