Дотор махны хэрэглээний талаар мэдээлэл өгөх өдөрлөг болов
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните “Европын холбооноос Монголын хөдөө аж ахуй, хүнсний салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсээр ирсэн"
Малын дотор махны нөөц, үйлдвэрлэл, зах зээл, хэрэглээний талаар иргэд олон нийтэд мэдээлэл хүргэх өдөрлөг боллоо. Дотор махны нэмүү өртгийн сүлжээг экспортын өсөлтийг дэмжихэд чиглүүлэх, шинэлэг бүтээгдэхүүний үйлдвэрлэлд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг үүсгэх, биологийн үнэт чанар бүхий уг түүхий эд, бүтээгдэхүүнийг шим тэжээлийн дутлыг нөхөх, бууруулахад хэрэглээг нэмэх сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлжээ. Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните “Европын холбооноос Монголын хөдөө аж ахуй, хүнсний салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжсээр ирсэн. Дотор махны үйлдвэрлэлийг нэмэх, зах зээлийн нөөц их байгааг онцлон, засгийн газраас дэмжиж байгаа нь чухал ажил” хэмээсэн байна. Малын дотор мах нь химийн найрлага, биологийн үнэт чанарын хувьд тураг махтай ойролцоо, уургаас гадна эрдэс бодис, төмөр, селен, цайр болон А, В, Д амин дэмээр баялаг, хүнс тэжээлийн өндөр ач холбогдолтой түүхий эд гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
Үзсэн: 2939
Tweet