Монгол улсын Консерваторт зочиллоо
Монгол улсын Консерватор нь эдүгээ хөгжмийн боловсролын дээд байгууллага болон өргөжиж 87 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна
Монгол улсын Консерватор, Монгол Японы найрамдлын нийгэмлэгийн урилгаар Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ноён Игавахара Масару гэргийн хамт Монгол улсын Консерваторт зочилж, үйл ажиллагаатай танилцан урлагийн тоглолт үзэж сонирхлоо. 1937 онд Уран сайхны сургууль нэртэйгээр анхлан байгуулагдаж байсан Монгол улсын Консерватор нь эдүгээ хөгжмийн боловсролын дээд байгууллага болон өргөжиж 87 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Мэргэжлийн урлагийн байгууллагууд болон орон нутгийн театр чуулгуудын боловсон хүчний олонхыг дангаараа бүрдүүлж буй мэргэжлийн урлагийн ууган сургууль юм. Энэ сургуулийн төгсөгчдөөс олон улсад Монгол улсаа сурталчлан ажиллаж буй уран бүтээлчид, урлагийн алдар цолтнууд төрөн гарсаар байна.
Үзсэн: 3009
Tweet