Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 23-12-2024
монгол

Шинэ мэдээ

TCS Toronto Waterfront” марафонд Монгол үндэснийхээ өв соёлыг сурталчлан оролцлоо


Densmaa 2024-10-21 12:10

13-р зууны монгол хатны Богтаг малгайг монгол дээл, уужны хамт өмсөж бүтэн марафон буюу 42.195 км зайд амжилттай гүйж энэ хувцасны ангилалд Дэлхийн Гиннесийн амжилтыг 3:40:28 секундээр тогтоосон байна

        Канад улсын Тронто хотод  болсон “TCS Toronto Waterfront” марафонд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Гэрэлмэндийн Оюунгэрэл Монгол үндэснийхээ өв соёлыг сурталчлан таниулах, түүх ёс заншлаа дээдлэн бахархах зорилгоор богтаг малгай, хатны хувцастай марафонд гүйж Гиннесийн амжилт тогтоолоо. Тэрээр монгол үндэсний өв соёл 13-р зууны монгол хатны Богтаг малгайг монгол дээл, уужны хамт өмсөж бүтэн марафон буюу 42.195 км зайд амжилттай гүйж энэ хувцасны ангилалд Дэлхийн Гиннесийн амжилтыг 3:40:28 секундээр тогтоосон байна. Г.Оюунгэрэл Америкийн Нэгдсэн Улс, Калифорни мужид амьдардаг бөгөөд  сүүлийн 10 гаруй жил гүйлтийн спортоор хичээллэж байгаа юм. Тэрээр Монголын үндэсний хувцас өв соёлыг сурталчлан таниулах зорилгоор малгай, дээлийг захиалан урлуулжээ.

 

Үзсэн: 1764

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна