“Тэнгэрийн хүү” жүжгийг Будапешт хотноо тоглоно
Түүхэн ойг тохиолдуулан “Тэнгэрийн хүү” жүжгийг “Go Mongolia” уриан дор тоглож, олон улсын театрын уулзалтад оролцож, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх боломж буй талаар санал солилцов
ССАЖЗ-ын сайд Ч.Номин Унгар улсын Будапешт хотын Үндэсний театрын захирал Аттила Виднянский, УДЭТ-ын захирал Н.Наранбаатар тэргүүтэй албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Тэнгэрийн хүү” жүжгийг 2025 оны дөрөвдүгээр сард тоглох талаар ярилцаж, тохиролцов. Ирэх онд Монгол,Унгар Улс дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн тохионо. Түүхэн ойг тохиолдуулан “Тэнгэрийн хүү” жүжгийг “Go Mongolia” уриан дор тоглож, олон улсын театрын уулзалтад оролцож, хоёр орны соёлын харилцааг өргөжүүлэх боломж буй талаар санал солилцов. "Тэнгэрийн хүү" жүжигт Монголын язгуурын төрт улс болох “Хүннү” улсын эзэн Модун Шаньюйгийн түүхийг Б.Цогнэмэхийн зохиол, Н.Наранбаатарын найруулгаар үзүүлэх юм. Энэхүү жүжгийг тайзнаа тоглосноос хойш Монгол төрийн ёсолгооноос эхлээд үндэсний хувцасны соёлд нөлөөлж, үзэгчдийн үндэсний ухамсар сэргэхэд хувь нэмэр оруулсан бүтээл билээ.
Үзсэн: 5199
Tweet