Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

ГБХНХЯ хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах зорилт дэвшүүллээ


Densmaa 2024-10-16 12:10

Цаашид хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж, нийгмийн даатгалын санг ил тод болгох, үйлчилгээгээ хиймэл оюунд тулгуурлан цахимжуулж, ядуурлыг багасгахад халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж байна

ГБХНХЯ 2024-2028 онд ажилгүйдэл, ядуурлын түвшинг хоёр дахин багасгаж, нэг хүнд ногдох ДНБ-ийг 8-10 мянган ам.долларт хүргэх, хүний хөгжлийн индексээр 10 байр урагшлах зорилт дэвшүүлээд байна. Манай улсад одоогоор 983.485 гэр бүл бүртгэгдээд байгаа бөгөөд 5 гэр бүл тутмын нэг нь орон сууц, 3 гэр бүл тутмын нэг нь санхүүгийн асуудалтайн улмаас жил дунджаар 4000 гаруй хос гэрлэлтээ цуцлуулдаг гэх мэдээ бий. Иймд гэр бүлд суурилсан хөдөлмөр эрхлэлт, нийгмийн үйлчилгээг хөгжүүлэхээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгож, аймаг, дүүрэг бүрд гэр бүлийн сэтгэл зүйчтэй болох боломж бүрдүүлж, орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөртөө залуу гэр бүлийг түлхүү хамруулахаар төлөвлөжээ. Цаашид хувийн тэтгэврийн тогтолцоог бүрдүүлж, нийгмийн даатгалын санг ил тод болгох, үйлчилгээгээ хиймэл оюунд тулгуурлан цахимжуулж, ядуурлыг багасгахад халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж байна.

Үзсэн: 1978

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна