Олон Улсын Парламентын Холбооны 149 дүгээр чуулга уулзалт болж байна
ОУПХ-ны гишүүн орнуудын төлөөлөгчдөд шинэ технологи, тэр дундаа хиймэл оюун ухаан ашиглалтын эрсдэлийг бууруулах, нөгөөтэйгүүр ашиг тусыг нэмэгдүүлэх талаар зөвлөлдөх юм
Олон Улсын Парламентын Холбооны 149 дүгээр чуулга уулзалтад УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ удаагийн чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлэг “Тайван, тогтвортой ирээдүйн төлөө шинжлэх ухаан, технологи, инновацыг уялдуулах нь” үндсэн сэдвийн хүрээнд өрнөж, ОУПХ-ны гишүүн орнуудын төлөөлөгчдөд шинэ технологи, тэр дундаа хиймэл оюун ухаан ашиглалтын эрсдэлийг бууруулах, нөгөөтэйгүүр ашиг тусыг нэмэгдүүлэх талаар зөвлөлдөх юм. Чуулганаар “Ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёсонд хиймэл оюун ухааны нөлөөлөл” сэдэвт онц байдлын асуудал болон Ардчилал, хүний эрхийн байнгын хорооноос хэлэлцсэн асуудлаар тогтоол батална.
Үзсэн: 1939
Tweet