Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 17-10-2024
монгол

Шинэ мэдээ

Азийн шилдэг каунтри дуучнаар шалгарав


Densmaa 2024-10-16 11:10

О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч, “The World’s Best 2019” болон “America’s Got Talent: Fantasy League 2024” шоуны шөвөгт шалгаран үлдсэн бөгөөд “New Nomad Records” леблийн артист

Азийн шилдэг бүтээн байгуулалт, бизнесийн, хувь хүний онцгой ололт амжилт, нийгэмд үзүүлж буй нөлөөллийг үндэслэн шилдгүүдийг шалгаруулан, алдаршуулдаг “The Knights Award” ёслолын ажиллагаа Малайзын нийслэл Куала Лумпур хотын филармонийн танхимд боллоо. Энэхүү ёслолд манай улсаас дуучин О.Энх-Эрдэнэ анх удаа урилгаар оролцохоор болсон талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэрбээр “The Outstanding Country Singer of the Year” номинацийн сүүлийн шатанд шалгарч, шагнал хүртсэн юм. Тодруулбал, 30 орчим орны уран бүтээлч оролцсон тус ёслолын Азийн шилдэг каунтри дуучнаар шалгарсан байна. О.Энх-Эрдэнэ “Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч, “The World’s Best 2019” болон “America’s Got Talent: Fantasy League 2024” шоуны шөвөгт шалгаран үлдсэн бөгөөд “New Nomad Records” леблийн артист, дуучин билээ.

Үзсэн: 765

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна