Солонгос дуучин КиММи Монгол Улсад ирэхээр болжээ
UBS телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож К поп сонирхогч Монголчуудтай уулзахаар болжээ
Солонгос дуучин КиММи Монгол Улсад ирэхээр болжээ. Тэрбээр I.C.E хамтлагийн ахлагч байсан ба одоогоор бие даасан уран бүтээлээ туурвиж буй. Кимми анхны соло уран бүтээл болох "SOMETHING" дуугаа олны хүртээл болгоод байгаа юм. Тэрбээр цаашид Монгол дуучидтай хамтран уран бүтээл хийх хүсэлтэй байгаа ажээ. Ингэхдээ UBS телевизийн уран бүтээлчидтэй хамтран ажиллахаар болсон байна. Мөн 2024 оны аравдугаар сарын 22-ны өдрийн 09:00 цагаас UBS телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож К поп сонирхогч Монголчуудтай уулзахаар болжээ.
Үзсэн: 819
Tweet