Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 22,23-11-2024
монгол

Шинэ мэдээ

Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одиль Рено-Бассотой уулзав


Densmaa 2024-10-09 12:10

2022-2027 онд Монгол Улсад эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, тогтвортой эрчим хүч, дэд бүтэц, уул уурхайн салбарт дэмжлэг үзүүлэх зэрэг стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхээр баталжээ

        Монгол Улсын Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Ерөнхийлөгч Одиль Рено-Бассотой өнөөдөр уулзаж, Чойр-Сайншанд цахилгаан дамжуулах шугамын төслийн 79.67 сая евро буюу 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. Чойр-Сайншанд чиглэлийн 220 км 220 кВ цахилгаан дамжуулах шугам сүлжээ, Чойр, Сайншанд дахь дэд станцуудыг барих төсөл нь Монгол Улсын эрчим хүчний дэд бүтцийг сайжруулах, эдийн засгийн хөгжлийг дэмжих зорилготой. Төсөл Европын Холбооны 8.4 сая еврогийн буцалтгүй тусламж, ЕСБХБ-ны 64.6 сая еврогийн зээл, Япон зэрэг хандивлагч орнуудын 6.7 сая еврогийн техникийн тусламжаар хэрэгжих юм. Барилгын ажлыг 2025 онд эхлүүлж, 2027 онд дуусахаар төлөвлөж байна. Монгол Улсын Засгийн газар, ЕСБХБ хооронд 300.0 сая ам.долларын санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг 2019 онд байгуулсан. Тус ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих нийт 7 төслийн нэг нь энэхүү Чойр-Сайншанд чиглэлийн 220 км 220 кВ цахилгаан дамжуулах шугам сүлжээ, Чойр, Сайншанд дахь дэд станцуудыг барих төсөл юм. Мөн Улаанбаатар-Дарханы замд нэмэлт 2 эгнээ зам барих төслийн 90 хувьтай хэрэгжиж байна. Түүнээс гадна Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг барих, Улаанбаатар хотын ногоон орон сууцны, Эрдэнэт хотын гамшигт тэсвэртэй байдал төслүүд сонгон шалгаруулалт, зураг төслийн явцад хэрэгжиж байна. Энэ онд Европын холбоо, Монгол Улс дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байна. Тус банкнаас 2006-2024 онуудад манай улсад нийт 2.3 тэрбум еврогийн санхүүжилтийг уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, эрүүл мэнд, зам тээвэр зэрэг томоохон салбаруудад олгож, нийт 140 төсөл, хөтөлбөрийн амжилттай хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна. Монгол Улсад оруулсан нийт санхүүжилтийн 74 хувийг хувийн хэвшилд олгосон бол үлдсэн 26 хувийн санхүүжилтийг Засгийн газартай хамтарсан томоохон төслүүдэд олгоод байна. Харин 2022-2027 онд Монгол Улсад эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, олон тулгуурт, төрөлжсөн хувийн хэвшлийг бэхжүүлэх замаар эдийн засгийн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлт, хүртээмжийг дэмжих зорилгоор дэд бүтцийн холболт, бүс нутгийн интеграцийг сайжруулах, уур амьсгалд тэсвэртэй, ногоон эдийн засгийг хөгжүүлэхийн тулд тогтвортой эрчим хүч, дэд бүтэц, уул уурхайн салбарт дэмжлэг үзүүлэх зэрэг стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг хэрэгжүүлэхээр баталжээ. 

Үзсэн: 3808

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна