Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 09-10-2024
монгол

Шинэ мэдээ

Олон улсын "Mongolia Mining-2024" уул уурхайн үзэсгэлэн экспо үргэлжилж байна


Densmaa 2024-10-09 11:10

Сингапурын тус компани 60 жилийн үйл ажиллагааныы ололт, туршлагаа монголчуудад хуваалцаж байна

        Олон улсын "Mongolia Mining-2024" уул уурхайн үзэсгэлэн экспо “Буянт Ухаа” спортын ордонд 10 сарын 8-ны өдөр нээгдлээ.        Үзэсгэлэн экспод уул уурхайн тоног төхөөрөмж ханган нийлүүлэгч, уул уурхайн түүхий эд, бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэгч, хөрөнгө оруулагч нар оролцон, өөр өөрийн талбайд үйл ажиллагаагаа танилцуулж байна. Тухайлбал, “SLS Mongolia” брэнд уул уурхайн машин механизмын тоног төхөөрөмж, “Enerpac”-ийн бүх төрлийн гидр багажнууд, холхивч, тулгуур, ролик буюу соронзон туузан зам, “Permatex” брэндийн химийн бүтээгдэхүүн, “WIX” брэндийн агаар шүүгч филтрүүдийг дэлгээд буйг “SLS” компанийн менежер Р.Мөнхзул танилцууллаа. Сингапурын тус компани 60 жилийн үйл ажиллагааныы ололт, туршлагаа монголчуудад хуваалцаж байна гэсэн юм.          БНСУ-ын алдарт “Doosan” брэнд энэ удаа нэрээ “Develon” хэмээн өөрчилсөн байдлаар оролцож, уул уурхайн тоног төхөөрөмж, хүнд машин механизм, тэдгээрийн сэлбэг хэрэгслийг нийлүүлэхээс гадна засвар үйлчилгээг хийж буйг компанийн менежер А.Одончимэг танилцууллаа. Тэрбээр экспо нь нэг талаас Монголын уул уурхайн салбарыг хэрэгтэй байгаа техник, технологиор хангах, нөгөө талаар гадаад, дотоодын компани, ААН-үүдийн хамтын ажиллагааг холбох зорилготой, энэ зорилгын боломжийг олгож байгааг хэллээ. 

 

Үзсэн: 404

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна