Хун шувууд Ганга нууртаа иржээ
Ганга нуурт буудалладаг шувуудын цуваа үргэлжилсээр одоогоор хоёр мянгад дөхөж байгаа аж
Намар намартаа чуулдаг хун шувууд Сүхбаатар аймгийн Ганга нууртаа иржээ. Дулаан орныг зорих замдаа есдүгээр сарын сүүлээр ирж Ганга нуурт буудалладаг шувуудын цуваа үргэлжилсээр одоогоор хоёр мянгад дөхөж байгаа аж. Хунгийн чуулган цаг агаарын нөхцөлөөс шалтгаалж удаан үргэлжлэх эсэх нь тогтдог. Энэ жилийн тухайд эрт цас орж, сэрүүссэн учир хун шувууд эрт буцах төлөвтэй байна гэж Дарьганга сумын байгаль хамгаалагч Б.Чулуунчимэг хэллээ.
Үзсэн: 853
Tweet