Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04,05-10-2024
монгол

Шинэ мэдээ

Мөөг үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа


Densmaa 2024-10-04 10:10

Мөөгний үйлдвэрлэлийг дэмжсэнээр хүнсний мөөг, мөөгөн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах бүрэн боломжтой ажээ

      Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг дэмжих хүрээнд ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр хүнсний нэг чухал салбар болох мөөг үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзлаа. Уулзалтын үеэр мөөгний үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх, байгалийн мөөгийг зөв таньж, зохистой хэрэглэх соёлыг хэвшүүлэх зэрэг мөөгний салбарын баримтлах бодлого санаачилгыг ярилцжээ. Мөөгний үйлдвэрлэл нь ХАА-н хаягдал бүтээгдэхүүнийг хөрс болгон ашигладаг, хаягдалгүй технологитой үйлдвэрлэл гэдгийг онцолж байлаа. Мөн, мөөгний эх омгийн лаборатори болон мөөгний жишиг үйлдвэр байгуулах нь зүйтэй гэж үзжээ. Монголд үйлдвэрлэсэн мөөгийг хүнсний жагсаалтад шинэ таримлаар нэмж оруулах,  ЖДҮ үйлчилгээ эрхлэгч нь мөөгний кластерын хэлбэрээр үйл ажиллагаа явуулах тохиолдолд мөөгний үйлдвэрлэлийн онцлогийг харгалзан үзэх, ийнхүү мөөгний үйлдвэрлэлийг дэмжсэнээр хүнсний мөөг, мөөгөн бүтээгдэхүүний дотоодын хэрэгцээг хангах бүрэн боломжтой ажээ.  

Үзсэн: 404

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна