Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 04,05-10-2024
монгол

Шинэ мэдээ

Английн алдарт "Iron Maiden" хамтлагтай хамтран тоглоно


Densmaa 2024-10-04 10:10

Хойд Америкийн аялан тоглолтоо 2024 оны аравдугаар сарын 4-нд эхлүүлэх гэж байна

Монголын "The Hu" хамтлаг Английн алдарт "Iron Maiden" хамтлагтай хамтран Хойд Америкийн аялан тоглолтоо 2024 оны аравдугаар сарын 4-нд эхлүүлэх гэж байна. Алдарт "Iron Maiden" хамтлаг нь хүнд металл урсгалын анхдагч бөгөөд 1975 онд байгуулагдсан. "The Hu" хамтлагийн залуус 2024 оны эхний аялан тоглолтоо Австралиас эхэлж, сүүлд Европын орнуудаар аялан тоглолтоо хийж дуусгаад буй. Тодруулбал, "Хишигтэн" нэртэй аялан тоглолтоо есдүгээр сарын 4-26-ны өдрүүдэд Финланд, Эстони, Латви, Польш, Герман, Чех, Австри, Итали, Хорват, Швейцарь, Франц, Испани зэрэг улсад хийсэн. Тэд аялан тоглолтоо дэлхийн алдартай хамтлагтай хамтран үргэлжлүүлэх гэж байгаа нь Монголын рок поп хөгжмийн түүхэнд бичигдэх үйл явдал юм.

 

Үзсэн: 412

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна