Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нар уулзав
Уулзалтын ерөнхий хэлэлцүүлэгт гишүүн орны Гадаад хэргийн сайд нар, мөн транзит улсууд, хөгжлийн түнш, олон улсын байгууллагын 60 орчим төлөөлөгч үг хэлэв
Далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Гадаад хэргийн сайд нарын уулзалт Нью-Йорк хотноо боллоо. УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус уулзалтад оролцож хэлсэн үгэндээ ДГХБО-ын эрх ашгийг хамгаалах хүрээнд Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, дэвшүүлсэн санал, санаачилгыг танилцуулж, Улаанбаатарт төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжихийг бүлгийн гишүүн улс, хөгжлийн түнш, оролцогч бусад талд уриалсан юм. Мөн Монгол Улсын өнгөрсөн хугацаанд хийсэн ажлыг мэдээлж, ДГХБО-ын ирэх 10 жилийн үйл ажиллагааны шинэ хөтөлбөр нь тусгай хэрэгцээ шаардлагатай улсын хөгжилд чухал хувь нэмэр болохыг онцлов. Уулзалтын ерөнхий хэлэлцүүлэгт гишүүн орны Гадаад хэргийн сайд нар, мөн транзит улсууд, хөгжлийн түнш, олон улсын байгууллагын 60 орчим төлөөлөгч үг хэлэв.
Үзсэн: 3941
Tweet