“Дэлхийн сансрын 7 хоног-2024” өдөрлөг болно
Энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын 21 аймаг төдийгүй дэлхийн 100 гаруй оронд нэгэн зэрэг зохион байгуулах юм
Монголын хүүхэд багачуудын хүсэн хүлээдэг “Дэлхийн сансрын 7 хоног-2024” өдөрлөг болно. Тодруулбал, ирэх сарын 4-нд “UG Arena” цогцолборт зохион байгуулах тус үйл ажиллагаанд энэ жил 150 гаруй сайн дурын ажилтан хүүхэд багачуудад үйлчлэх аж. Өнгөрсөн жил энэхүү өдрийг дэлхийн 90 улс тэмдэглэсэн бол энэ онд 100 болж нэмэгдсэн байна. Өдөрлөгөөр эцэг, эхчүүд хүүхдүүдтэйгээ цагийг зугаатай, бүтээлч өнгөрүүлэхэд хамгийн тохиромжтой бөгөөд багачуудад шинжлэх ухаан, сансар огторгуй судлалаас бий болдог өндөр технологи, ашиг тусыг таниулах, түүнд сонирхолтой болгох зорилготой юм. Өдөрлөгийн үеэр нар, од дурандах, сансрын мэдлэг сорьсон даалгавар биелүүлэх, сансрын хөлөг, огторгуйн уудмыг таниулах вакуум орчныг үзүүлэх зэргээр хүүхэд, залуучуудад зориулсан воркшоп, туршилт, сургалтаар үнэгүй үйлчлэх ажээ. Энэхүү үйл ажиллагааг Монгол Улсын 21 аймаг төдийгүй дэлхийн 100 гаруй оронд нэгэн зэрэг зохион байгуулах юм.
Үзсэн: 1052
Tweet