Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн яамны газрын дарга Даниел Вольвенийг хүлээн авч уулзав
Монгол, Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглэж, энэ хүрээнд Уланбаатар, Стокхолм хотод харилцан зохион байгуулж буй соёлын арга хэмжээг сайшаав
Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Шведийн Хаант Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далай, Латин Америкийн газрын дарга Даниел Вольвенийг хүлээн авч уулзав. Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэгтэй механизм гэдгийг онцолж, Монгол, Шведийн Гадаад харилцааны яам хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалтад амжилт хүсэв. Тэрбээр Монгол, Шведийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож буйг тэмдэглэж, энэ хүрээнд Уланбаатар, Стокхолм хотод харилцан зохион байгуулж буй соёлын арга хэмжээг сайшаав. Мөн Шведийн Хаант Улсад ажиллаж, амьдарч буй 13 мянган монгол иргэдэд дэмжлэг, туслалцаа үзүүлдэгт талархал илэрхийлж, тэдгээрийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад чиглэсэн Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Үзсэн: 4172
Tweet