Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 18-09-2024
монгол

Шинэ мэдээ

Монгол Улсаас оролцсон баг алтан медаль хүртлээ


Densmaa 2024-09-16 01:09

Найман улсын нийт 13 багийн 64 оролцогч өрсөлдсөнөөс монголын баг алтан медаль хүртэж олон улсын хэмжээнд Монгол ажилтнуудын ур чадварыг илтгэн харуулсан үйл явдал боллоо

       "Бүс ба зам” санаачилгын хүрээнд олон улсын өнгөт металл үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүдийн дунд зохиогдсон тэмцээнээс Монгол Улсаас оролцсон баг алтан медаль хүртлээ. БНХАУ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Бүс ба зам” санаачилга нь хамгийн их хөрөнгө оруулалттай эдийн засаг, худалдааны төсөл бөгөөд төслийг хэрэгжүүлэхэд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх нь чухлаар тавигдаж буй. Иймээс олон улсад үйл ажиллагаа явуулдаг өнгөт металл олборлогч аж ахуй нэгжүүдийн ээлжийн ахлагчийн ур чадвар дээшлүүлэх тэмцээнийг 2023 оноос зохион байгуулж эхэлсэн байна. Монгол Улсад уул уурхайн олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Шинь Шинь" ХХК нь хоёр дахь жилдээ энэхүү тэмцээнд ажилтнуудаа оролцууллаа. Монгол, Этиоп, Падуа Шинэ Гвиней, Пакистан, Перу,  Конго, Замби, Гвиней зэрэг найман улсын нийт 13 багийн 64 оролцогч өрсөлдсөнөөс монголын баг алтан медаль хүртэж олон улсын хэмжээнд Монгол ажилтнуудын ур чадварыг илтгэн харуулсан үйл явдал боллоо.

Үзсэн: 1360

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна