Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 12-12-2024
монгол

Шинэ мэдээ

“Зудын сургамж” хэлэлцүүлэг зохион байгууллаа


Densmaa 2024-09-16 01:09

НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа “Өнгөрсөн өвөл Монгол улсад урьд өмнө тохиогоогүй их цас орж, зудын нөхцөл байдал үүсэж, олон мянган малчин өрх өвлийг хүндхэн давлаа" гэв

      Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага болон Улсын Онцгой Комиссын ажлын алба хамтран 2023/24 онд Монгол улсад тохиосон зудын сөрөг нөлөө, үр дагавар, сургамжийн талаар, мөн “Зудын сургамж” хэлэлцүүлэг зохион байгуулж байна. НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ: “Өнгөрсөн өвөл Монгол улсад урьд өмнө тохиогоогүй их цас орж, зудын нөхцөл байдал үүсэж, олон мянган малчин өрх өвлийг хүндхэн давлаа. Энэ хүнд цаг үед манай байгууллага 1 сая гаруй ам.доллар босгож, зорилтот бүлгийн малчдын амьжиргааг хамгаалах, нөхөн босгох шуурхай арга хэмжээ авч ажилласан гэв.Мөн УОК-ын нарийн бичгийн дарга хурандаа Т.Баярхүү “2023/24 оны өвлийн улирлын байгаль, цаг уурын нөхцөл байдал, хүндрэл” сэдвээр илтгэл танилцууллаа. Тэрээр, өвлийн бэлтгэл хангаж байгаа энэ үед 21 аймгийн холбогдох албан тушаалтнууд болон олон улсын хүмүүнлэгийн байгууллагын төлөөллүүд цуглан, өнгөрсөн зудын сургамжийг дүгнэн хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэрхэн уялдуулах, илүү үр дүнтэй хариу арга хэмжээ авах зэрэг сэдвээр хэлэлцэж байгаа нь цаг үеэ олсон үйл явдал болж байгааг тэмдэглэлээ.

Үзсэн: 1457

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна