Биднийг дагаарай:
Хэл солих: Mongolian (Cyrillic)

Хэл солих:

Нэвтрүүлэг 19-12-2024
монгол

Шинэ мэдээ

Тамирчин Б.Буджаргал монгол хүний тэвчээр, хүчний гайхамшгийг дэлхий дахинд үзүүлж байна


Densmaa 2024-09-06 10:09

Эхний таван өдрийн байдлаар өдөрт 130 гаруй км гүйснээр тэмцээнийг тэргүүлээд эхэллээ

      Нью-Иорк хотод 1997 оноос хойш жил бүр зохиогдож буй дэлхийн хамгийн урт зай буюу 4989 км гүйлтийн тэмцээнд Монголын тамирчин Б.Буджаргал хурд, хүчээ сорьж, монгол хүний тэвчээр хүчний гайхамшгийг дэлхий дахинд үзүүлж байна. Тамирчид уг урт зайг 52 хоногийн дотор гүйж дуусгах ёстой бөгөөд өдөрт 2-3 марафоны зайнд гүйх хэрэгтэй. Энэ гүйлтийн рекордыг Финланд улсын тамирчин Ашприханал Аалто эзэмшдэг бөгөөд тэрээр 40 өдөр 9 цагийн дотор энэ зайг дуусгаж байсан юм. Хэт холын зайн гүйлт нь тэвчээр төвлөрлийг хөгжүүлээд зогсохгүй хүний эрүүл мэндэд маш хэрэгтэй. Хүн асар их ачаалалтай гүйхэд түүнд хуримтлагдсан бүх өөх тос задарч, хүний эд эс залуу эд эсээр маш хурдан нөхөн төлждөг байна. Манай улсын тамирчин Бямбаагийн Буджаргал нь Монгол, Хятад болон АНУ-д холын зайн гүйлтийн 6-10 хоногийн гүйлтийн тэмцээнд орж түрүүг нь авч байсан бөгөөд 4989 км-ын гүйлт бол түүний анхны холын зайн гүйлт юм. Эхний өдөр тус тэмцээний рекордыг эзэмшигч  Финландын тамирчин Ашприханал Аалто болон тус гүйлтийн сүүлийн 4 тэмцээнийг тэргүүлэгч Италийн тамирчин Андреа Маркатогийн ард явж байсан бол таван өдрийн байдлаар өдөрт 130 гаруй км гүйснээр тэмцээнийг тэргүүлээд эхэллээ.

Үзсэн: 8960

Сэтгэгдлүүд


account_circle
email
mode_edit

Сэтгэгдэл (0)

Энэ мэдээнд одоогоор сэтгэгдэл алга байна