Парис-2024 зуны паралимпын 17 дугаар наадам үргэлжилж байна
Паралимпын наадмын пара хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Монголын шигшээ багийн тамирчин Цэгмидийн Баттулга F40 ангиллын бөөрөнцөг шидэлтийн төрөлд өрсөлдөж мөнгөн медаль хүртлээ
Парис-2024 зуны паралимпын 17 дугаар наадам үргэлжилж байна. Паралимпын наадмын пара хөнгөн атлетикийн бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Монголын шигшээ багийн тамирчин Цэгмидийн Баттулга өрсөлдөж буй. Тэрээр F40 ангиллын бөөрөнцөг шидэлтийн төрөлд 9 тамирчин оролцсоноос Ц.Баттулга 11.09 метр түлхэж мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү тэрээр паралимпын хөнгөн атлетикийн төрлөөр медаль авсан анхны монгол хүн боллоо. Ц.Баттулга 2022 оны Азийн наадмаас хүрэл медаль авсан бөгөөд 2015, 2024 оны ДАШТ-д 8-р байр эзэлж байв.
Үзсэн: 4921
Tweet