Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсын баг долоон мэргэжлээр оролцоно
Монгол Улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад 2014 онд гишүүнээр элссэнээс хойш тус уралдаанд тасралтгүй оролцож, гагнуураар хоёр, барилгын өрөг угсралтаар нэг удаа тусгай байр эзэлж байв
Бүгд Найрамдах Франц Улсын Лион хотноо болох Дэлхийн ур чадварын уралдаанд Монгол Улсын баг долоон мэргэжлээр оролцоно. Мэргэжлийн боловсролын салбарын Олимп хэмээгддэг тус уралдаан хоёр жил тутамд зохион байгуулагддаг. Энэ удаагийн уралдаанд 70 орчим улсын 1500 гаруй оролцогч 59 мэргэжлийн ур чадвараар өрсөлдөнө. Монгол Улсаас долоон тамирчин экспертүүдийн хамт оролцож, ур чадвараа сорих юм. Монгол Улс Дэлхийн ур чадварын олон улсын байгууллагад 2014 онд гишүүнээр элссэнээс хойш тус уралдаанд тасралтгүй оролцож, гагнуураар хоёр, барилгын өрөг угсралтаар нэг удаа тусгай байр эзэлсэн амжилт үзүүлж байв. Дэлхийн ур чадварын 47 дахь уралдаанд Монгол Улсаа төлөөлөн оролцох багийн хамт олонд Боловсролын сайд П.Наранбаяр амжилт хүсэж, төрийн далбааг гардууллаа.
Үзсэн: 4864
Tweet