Элчин сайд Аксель Никэйзид Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгав
Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа
ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Аксель Никэйз эх орондоо бүрмөсөн буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Сүүлийн гурван жилийн хугацаанд Монгол-Европын Холбоо хоорондын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг сайшаагаад, үндэсний хөгжлийн зорилтуудаа хангахад Европын Холбооноос манай улсад дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлэв. Мөн ГХЯ-ны уламжлалын дагуу хоёр талын харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, Элчин сайд Аксель Никэйзид Гадаад харилцааны яамны “Алтан гэрэгэ”-г дурсгав. Элчин сайд Аксель Никэйз Монгол Улсын төр, засаг, Гадаад харилцааны яамны зүгээс бүхий л талаар дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийллээ.
Үзсэн: 2117
Tweet