“Үндэсний бичиг, өв соёл” уран бичлэгийн үзэсгэлэн нээлээ
“Өндөр гэгээний 36 үсэгт” зэрэг өөр өөрийн өвөрмөц өнгө төрх бүхий үндэсний бичгийн дахин давтагдашгүй бүтээлүүдийг дэлгэлээ
Монгол Улсын Засгийн Газрын 2023 оны тогтоолоор “Үндэсний бичиг, соёлын жил” болгон зарласантай холбогдуулан Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Үндэсний бичиг, өв соёл” уран бичлэгийн үзэсгэлэнг нээлээ. Үзэсгэлэнд бурхан урлаач лам М.Эрдэмбилэгийн зүмбэрлэх аргаар бичсэн 36 хуудастай “Энх тайвны магтаал” судар, шаазан дээр бичсэн “Өндөр гэгээний 36 үсэгт” зэрэг өөр өөрийн өвөрмөц өнгө төрх бүхий үндэсний бичгийн дахин давтагдашгүй бүтээлүүдийг дэлгэлээ.
Үзсэн: 1316
Tweet