Тамирчны амжилт дасгалжуулагчаас хамаарна
Энэтхэгийн тамирчин Ману Бхакер энэтхэгийн буудлагын багийн дасгалжуулагч, олимпийн хошой медальт Доржсүрэнгийн Мөнхбаярын удирдлага дор бэлтгэл сургуулалтаа хангажээ
Парис-2024 олимпоос Энэтхэгийн тамирчин Ману Бхакер улсаа төлөөлөн 2 хүрэл медаль хүртсэн юм. Тэрээр 10 метрийн хийн гар бууны төрөлд анхны хүрэл медалиа, дараа нь хоёр дахь хүрэл медалиа 10 метрийн хийн гар бууны холимог багийн төрөлд Сарабжот Сингхтэй хамтран авчээ. Түүний амжилт энэтхэгийн буудлагын багийн дасгалжуулагч, олимпийн хошой медальт Доржсүрэнгийн Мөнхбаярын удирдлага дор ихээхэн ахисан гэж судлаачид дүгнэдэг. Д. Мөнхбаяр нь 1992-2012 онд зургаан олимпид оролцсон туршлагатай тамирчин, дасгалжуулагч юм. Тэрээр өмнө нь Рахи Сарнобатыг дасгалжуулж, 2018 оны Азийн наадмаас алт авч байжээ.
Үзсэн: 912
Tweet