Монголын шигшээ багийн тамирчин Уламбаярын Сүрэнжав алтан медаль хүртлээ
24 настай У.Сүрэнжав 2022 оны Азийн пара наадмаас мөнгөн медаль, 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ
“Парис 2024” паралимпын наадмын эхний өдөр пара тэеквондогийн K44 ангиллын эмэгтэй -52 кг жинд Монголын шигшээ багийн тамирчин Уламбаярын Сүрэнжав алтан медаль хүртлээ. Тэрээр финалд Ираны Захра Рахимиг ялан түрүүллээ. 24 настай У.Сүрэнжав 2022 оны Азийн пара наадмаас мөнгөн медаль, 2023 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байжээ. Таеквондогийн K44 ангилал нь хоёр гар эсвэл аль нэг гарын хэсгүүд байхгүй, үүнээс үүдсэн гарын хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүс оролцдог онцлогтой.
Үзсэн: 2230
Tweet